Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци

+976 70110163      www.miningmongolia.mn      info@miningmongolia.mn      

Бидний тухай

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, зураг төсөл, үйлчилгээ, сургалт явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, нэгдэгсдийг гишүүнээр баталгаажуулсан, гишүүддээ үйлчилдэг,  үйл ажиллагаа нь төрөөс хараат бус, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

 

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын аливаа үйл ажиллагааны тулгуур зарчим болгон хэвшүүлж, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг үзүүлдэг бие даасан институци болно.  

 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Гишүүдийн хууль, ёсны, нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах, хангах

Гишүүдэд хууль зүйн болон бизнесийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрх ашгийг нь хохироосон төрийн байгууллагын шийдвэрийг хянуулах, өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаарх саналдаа холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх 

Төр иргэний нийгмийн байгууллагуудтай үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтоох, салбарын тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх гарцыг бий болгох. 

Салбарын эрх зүйн орчныг боловсронгүй болгох

Салбарын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, мөрдөгдөж буй хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал өгөх, тус салбарт бизнесийн тааламжтай, тогтвортой орчинг бүрдүүлэхэд чиглэсэн санал боловсруулж хууль санаачлагчдад уламжлах

Бизнесийн өмгөөлөл, дэмжлэг

Гишүүд хооронд болон бусад этгээдүүдийн хооронд гарсан маргаанаар хууль зүйн зөвлөгөө өгөхөд зуучлах, арбитрын үйл ажиллагаа явуулах, гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх. 

Мэдээлэл сурталчилгаа, боловсрол

Зорилтот бүлгүүдэд салбарын талаарх үнэн зөв, бодит тэнцвэртэй мэдлэг, мэдээлэл өгөх, салбарын талаарх буруу ташаа мэдээллийг залруулах, сөрөг хандлагыг бууруулах 

 

ГИШҮҮНЧЛЭЛ:

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

  • B.Enkhjin

    314877 314877

    enkhjin@miningmongolia.mn

Зурвас үлдээх
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Одоогоор ажлын байр зарлагдаагүй байна.
ЗУРГИЙН САН