Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

Монголын Алт Үйлдвэрлэгчидын холбоо

Монголын Алт Үйлдвэрлэгчидын холбоо

+976-99100814      http://mongoliagold.org/      info@mongoliagold.org     

Монголын Алт Үйлдвэрлэгчидын холбоо

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо нь  2013 оны нэгдүгээр сарын 25-нд салбарын эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчдийн  санаачилгаар үүсгэн байгуулагдсан гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. Өнөөгийн байдлаар  манай холбооны гишүүдийн тоо 60-д хүрч, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. Цаашид Монгол улсад алтны ашиглалт, хайгуул, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулдаг компаниудыг гишүүнээр элсүүлэн, салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр  олон талын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
 
Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо нь  Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтын ажиллагааны  Санамж бичигт гарын үсэг  зурж, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллахын сацуу, хамгийн гол нь олборлогчдыг хариуцлагаа ухамсарладаг, нөхөн сэргээлтийг хийхдээ  дэлхийн дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэн ажиллахын сацуу алтны салбарыг тэргүүлэгч салбар болгохыг зорин ажиллаж байна.
 
Өнөөгийн байдлаар  манай холбоонд Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй  60 гаруй компани нэгдээд байгаа бөгөөд бид цаашдаа  үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллаж, салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр  олон талын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
 
Өнгөрсөн нэг  жилийн хугацаанд бид  алтны үйлдвэрлэлийг явуулах хууль эрх зүйн орчны тогтвортой орчныг бий болгох чиглэлээр Монгол улсын засгийн газар, УИХ, холбогдох төрийн байгууллагуудтай идэвхтэй, нягт хамтран ажиллаж ирлээ. 

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН

ШИНЭ ЗАР

ГИШҮҮНЧЛЭЛ:

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

  • М.Монголын Алт үйлдвэрлэгчидын холбоо

    99100814

    info@mongoliagold.org

Зурвас үлдээх
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Одоогоор ажлын байр зарлагдаагүй байна.
ЗУРГИЙН САН