Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци

+976 70110163      www.miningmongolia.mn      info@miningmongolia.mn      

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын томоохон төрийн бус байгууллагын нэг болох Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн нэрийн өмнөөс эрхэм хүндэт Та бүхэнтэй мэндчилж байгаадаа таатай байна.

Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ардчилсан нийгмийн уур амьсгал, өнгө төрх,

салбарын хамт олны нийтлэг ашиг сонирхлын илэрхийлэл болсон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци 1994 онд үүсэн байгуулагдсан. Энэ хугацаанд тус ассоциаци эх орондоо төдийгүй дэлхий нийтэд танигдаж байр сууриа олсон Монголын томоохон төрийн бус байгууллагуудын нэг болж төлөвшлөө.

Өнөөдөр бидний эгнээнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, үндэстэн дамнасан корпорациуд, үндэсний геологи, уул уурхайн компаниуд, тэдгээрт тоног төхөөрөмж нийлүүлэгч, хангамж, үйлчилгээ үзүүлэгчид болон банк, санхүүгийн компаниуд гишүүнчлэгддэг. Түүнчлэн манай гишүүдэд шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны төвүүд болон салбарын мэргэжлийн холбоод багтдаг бөгөөд салбарынхаа нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл бодлоготой ажилладаг юм.

Бид гишүүдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээллээр хангах, төрөөс явуулж буй бодлогод гишүүдийн үзэл бодол, саналыг тусгуулахыг эрмэлзэх, тэдний хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, олон улсын болон үндэсний хэмжээний чуулга уулзалт, хурал зөвлөгөөн, төрөл бүрийн сургалтууд зохион байгуулах зэрэг олон төрлийн ажил үйлчилгээг үзүүлж байна.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох эрдэс баялгийн салбарын цаашдын хөгжилд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон түүний гишүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь, хувь нэмэр асар их байх учиртай.       

Бид салбарын хэрэгцээ шаардлага, гишүүдийнхээ санал санаачилгын дагуу цаашид ч идэвхтэй ажиллах болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний

 Ассоциацийн ерөнхийлөгч  Д.Дамба


ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН

ШИНЭ МЭДЭЭ

ШИНЭ ЗАР

ГИШҮҮНЧЛЭЛ:

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

  • B.Enkhjin

    314877 314877

    enkhjin@miningmongolia.mn

Зурвас үлдээх
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Одоогоор ажлын байр зарлагдаагүй байна.
ЗУРГИЙН САН